Монгол Улсын Засгийн газар, БОАЖЯ түүнийг төлөөлж Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос агаар, орчны бохирдлыг бууруулах зорилгын хүрээнд арилжааны банкуудтай хамтран иргэд, аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй нөхцлөөр зээл олгох болсноо өнгөрсөн сард зарласан билээ.
Оросын холбооны улсын эрчим хүчний хэмнэлттэй “Коузи” цахилгаан халаалтын хамт олон ХААН Банктай хамтран агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлд анхаарч, айл өрхүүдэд зориулан Ногоон зээлийн бүтээгдэхүүн санал болгож байна.
Тодруулбал, байшиндаа зориулан халаалтын төхөөрөмж авбал иргэдэд 15 сая төгрөг хүртэл хэмжээтэй, 30 сарын хугацаатай зээлийг жилийн 8 хувийн хүүтэй өгөх бол аялал жуулчлалын чиглэлээр бизнес эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд 200 хүртэлх сая төгрөгийн зээлийг 60 сарын хугацаатай, мөн жилийн 8 хувийн хүүтэйгээр олгох юм. Зээлдэгчид тавигдах шалгуурын хувьд банкнаас тавигдах үндсэн шаардлагуудаас гадна манай халаалтыг сонгосон байх шаардлага тавигдана. Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас энэ төрлийн зээлийн хүүнд 9 хувийн хөнгөлөлт үзүүлж, улсын төсвөөс санхүүжүүлж буй нь байгаль, орчин нийгэмд ээлтэй, тогтвортой хөгжил, ногоон эдийн засгийг дэмжиж буйн нэг илэрхийлэл юм.